Энэ олон фракцынхаа алинаар нь явах вэ, АН-ынхаан!!!
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ олон фракцынхаа алинаар нь явах вэ, АН-ынхаан!!!

/2023.08.28/: Ардчилсан намыг илэрхийлэх нь үг нь зөвхөн “ардчилал” биш “фракц”. Тэд бол ардчиллын үнэт зүйлсийг хэтрүүлэн хэрэглэгсэд гэж нэгэн улс төрч хэлсэн байдаг.

Монголын улс төрд сөрөг хүчний орон зай дутагдсан нийгмийн хүлээлт дээр Үндэсний Бодлогын Хороо хуралдаж байна. “Фракц”байгуулаад өрх тусгаарлачихдаг соёлтой тэд эвлэж нэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Анх байгуулагдахдаа ардчиллын төлөөх жижиг намуудын эвсэл дээр байгуулагдсанаас улбаатай гэж үздэг. Фракцуудынхаа учрыг хэн сайн олж чадсан нь амжилттай засаглаж ирсэн.

Ингэхэд энэ өдрүүдэд энэ олон фракцийнхаа алинтай нь нэгдэх гэж байгаа бол.

АРДЧИЛСАН НАМ ДАХ ФРАКЦУУД

1. АЛТАН ГАДАС МСДН-ын суурин дээр байгуулагдсан ч Увсын бүлэглэл шахуу болсон. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хүчээ авч бүхий л удирдлагыг гартаа авч байсан түүхтэй. Хүчтэй хэвээрээ ч залуучууддаа төдийлөн хүртээлгүй байдаг өөрөөр хэлбэл хөгширч яваа хэсэг. Гэхдээ хамгийн нөлөө бүхий бүлэглэл.

2. МОАХ Монгол Улсад ардчилсан хувьсгал ялахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж өөрсдийгөө үнэлдэг партизанууд голдуу байгуулж байсан. Мөнгө эрх мэдэлд хүрч чадаагүй ч түүхээ мэдэх хэсэг энэ хэсэгт төвлөрдөг байв. Энэ фракцийн толгой дээр цагтаа улс төрд орохыг санаархаж явсан нэгэн эрхэм ирсэнээр багахан хүчийг авсан. Тэр нь Женко хэмээх Х.Баттулга тэрээр гомдогсодыг цуглуулан Ардчиллын Өргөө хүртэл байгуулж санхүүжүүлснээр Төрийн тэргүүний суудал хүртэл явж чадсан.

3. ШОНХОР Энэ фракцыг УИХ-ын дарга асан З.Энхболд манлайлдаг. Тухайн үедээ шаггүй улс төр хийж хоржоонтой ажиллаж байсан. Шонхорын нэрээр хэд хэдэн улс төрч тодорч засагт суудал авч, улс төрд сураггүй нөхөд шаггүй улс төрд дээшилсэн байдаг.

4. НЭГ АРДЧИЛАЛ Ардчилсан намынхан сонгууль дөхөхөөр фракц байгуулан тэмцэлддэг гэхэд хилсдэхгүй. Түүний нэг нь Нэг Ардчилал. Алтан гадасын нөлөөлөл сулармагц гарсан фракц. Лу.Гантөмөр. Х.Тэмүүжин нар энэ л ялгарлаараа их улс төрд сайдын хэмжээнд гарч ирж улс төрийн зүтгэлтнүүд болцгоосон. Харин сайд нарын суудал авсан шигээ манлайлал үзүүлж хүчирхэгжүүлж чадаагүй учраас хүчтэй тоглогч байж чадаагүй.

5. МҮДН Тухайн үеийн Үндэсний Дэвшлийн Нам дээр суурилсан бүтэц. Арай толгой сайтай ах нар багтдаг байсан нь түүх болон үлдсэн. Да.Ганболд, Фортуна Батбаяр нараар овоглогддог байсан.Залуусаа тойргийн гадны үлдээсээр алдарсан.

6. ҮНДЭСНИЙ ЖИГҮҮР Хамгийн отгон фракц өнгөрсөн долоо хоногт мэндэллээ. Залуучуудын гэж болох. Хэдэн талд байгаа ах нарынхаа аргыг олж ядаад нэгдэв бололтой. Олонд танигдсан нь цөөхөн ч арга барилаа өөрчилж өөрсдөө хүчээ нэгтгэхээр болсон нь сайшаалтай.МОАХ хэмээн цээжээ дэлдэж явсан дуучин Д.Сосорбарам энд багтсан нь сонирхолтой.

АН-ААС ӨРХ ТУСГААРЛАН ЗАВШИГЧИД

Ардчилсан намын лидэрүүд үзэл санаа,эрх мэдлийн хувиарлалт, сонгуульд нэр дэвших эрх гээд олон шалтгаанаар өрх тусгаарлан завших нь элбэг байдаг.Олон жижиг намын суурин дээр бүтэцлэгдсэн уламжлалт соёл өнөөдрийн эвсэж нэгдэж чадахгүй Монголын зовлон болсон тэднийг ганхуулах болсон бас нэгэн соёл ШИНЭЭР НАМ БАЙГУУЛАХ.

Цагтаа Ардчилсан намаас цор ганцаар УИХ-д сонгогдож байсан Л.Гүндалай Ард түмний нам байгуулж багагүй улс төр хийж эхэлснээр шинэ цагийн түүх тавигдсан. Эхнэртээ хүртэл нам байгуулах шийдэл олсноос өөр Монголын нийгэмд намын нэрээр нэмсэн гавьяагүй. Ардчилсан намаас төрсөн дараагийн улс төрийн хүчин Иргэний хөдөлгөөний нам. Ж.Батзандан, Лу.Болд. Тэд тусгаарласныхаа хүчинд эрх мэдэл сайдын суудалд хүрч, хамтарсан засагт багтаж ,Засгийн эрхийг унагаалцаж өөрсдөө албан тушаалд хүрсэн ч Ардчилсан намын нэр хүндийг унагаасанаас өөр гавьяагүй.

АРДЧИЛСАН НАМ ДАХ ХӨДӨЛГӨӨНҮҮД

Монгол ялна - Нэг Монгол - Хөх Монголын хөх туг Хөдөлгөөн байгуулах нь бас нэгэн шинэ үзэгдэл болов. Нам дотроо гэхээсээ илүү ард иргэдийг гишүүд дэмжигчдээ хамруулах гэж хичээх болсон. Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын “Монгол ялна” хөдөлгөөн өнөөдрийг хүртэл амь бөхтэй.

Үүн дээрээ суурилан Ардчилсан намыг гартаа оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэх болсон. Энэ хөдөлгөөн “дахин төрж” нэрээ “Хөх Монголын хөх туг” болгосон гэх. Үүний нөгөө талд “Нэг Монгол” нэрээр намын одоогийн удирдлагууд нийт намын гишүүдийнхээ дэмжлэгийг авахаар ажиллаж эхлээд байгаа юм.

ДҮГНЭЛТ

Энэ бүх үйлдлүүд эцэстээ Ардчилсан намыг ЭРХ БАРИГЧИЙН гэхээсээ илүү СӨРӨГ ХҮЧНИЙ байр сууриа хадгалж чадах эсэх эгзэгтэй үед тулаад байна.

Эвдэрч хагарсан сүүлийн жилүүдэд сөрөг хүчний орон зайд хүчтэй тоглогчид гарч ирж байгааг \ХҮН нам\ анзаарах учиртай. Хамгийн чухал нь хүчтэй сөрөг хүчинтэй байх нийгмийн захиалга олон нийтийн хүлээлт өндөр байна. Хөдөлгөөн хэлбэрийн хуваагдал нь Ардчилсан намын удирдлагууд фракцуудынхаа томчуудын гэхээсээ илүү эгэл жирийн намын гишүүдийнхээ дэмжлэгийг авахыг оролдож байгаагаараа давуу талтай байна.

Эможи бий болсон түүх
Эможи бий болсон түүх
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.