Соёлын дурсгалт газар болох Дэл уулын хамгаалалтыг сайжруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын дурсгалт газар болох Дэл уулын хамгаалалтыг сайжруулна

/2023.08.25/: Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газраас зүүн урагш 20 гаруй км-т Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй гайхамшигт дурсгалуудын нэг Дэл уулын цогцолбор дурсгал бий.

Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км хойноос урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудад МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд хадны сүг зургийг өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Тус газрыг эрдэмтэн судлаачид байгаль дээрх уран зургийн галерей хэмээн нэрлэдэг.

Дэл уулын хадны зурагт янгир, чоно, гахай олон амьтдыг зурахаас гадна морь, тэмээ унасан хүмүүс, морин тэрэг, барилдаж буй хүн зэрэг ахуй амьдралтай холбоотой зураг тэдгээрийн дотор Дундад зууны хоёр гэрийн зургийг зурсан байдаг.

Мөн оршуулгын зан үйлийг тодруулах ач холбогдолтой, хашлага чулуун дээрээ бүжиглэж буй хүмүүсийн зурагтай Гучин хоёр хүний дөрвөлжин булш нь эрдэм шинжилгээ, судалгааны чухал ач холбогдолтой дурсгал юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Шаолинь Үшүгийн тусгай үзүүлбэр болно
Шаолинь Үшүгийн тусгай үзүүлбэр болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.