Сураггүй болсон иргэн нас барсан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон иргэн нас барсан байжээ

/2023.08.24/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн М нь наймдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон, автомашиныг нь Хар модтойн даваа гэдэг газраас олсон тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, цагдаагийн газрын алба хаагчид иргэн М 33 настай, эмэгтэйг наймдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.

Эрэн хайх ажиллагааны явцад мөн өдрийн 09:35 цагт Булган аймгийн Бугат сумын “Хар модтын даваа” гэдэг газар, ой модон дотор модноос дүүжлэгдсэн байдалтай цогцсыг олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Нэг том хүн, 3 хүүхэд ухаангүй байсныг утаажилтын бүсээс гаргаж амийг нь аварчээ
Нэг том хүн, 3 хүүхэд ухаангүй байсныг утаажилтын бүсээс гаргаж амийг нь аварчээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.