/2023.08.24/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход цахилгаан тогоонд хоол залгаатай орхисноос О 48 настай, эрэгтэй хөдлөх боломжгүй, угаартсан, А 10 настай, эрэгтэй, Э 9 настай, эмэгтэй, А 6 настай, эмэгтэй нар ухаан алдсан байдалтай байсныг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ