“Айраг фестиваль-2023” арга хэмжээнд 30 мянган жуулчин оролцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Айраг фестиваль-2023” арга хэмжээнд 30 мянган жуулчин оролцжээ

/2023.08.15/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” Олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж 22 арга хэмжээ тусгасны нэг нь Булган аймагт 2008 оноос хойш зохион байгуулж ирсэн “Айраг Фестиваль” билээ.

Уг арга хэмжээ нь хөхүүрийн айраг исгэх уламжлалт мэдлэгийг сурталчлан таниулах, айраг дагасан өв соёлыг дэлгэрүүлж соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд 8 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг хэмээх газар 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

May be an image of 3 people and crowd

Фестивалийн үеэр Монголын шилдэг дэмбээчид, Хурдан морьдын уралдаан, Сурын харваа, Айраг уух, Хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, Аirag day соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах зэрэг олон уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа.

Мөн орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүн, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, соёлын хөтөлбөрүүдийг гадаад дотоодын 30 мянга гаруй жуулчдад сонирхууллаа.

May be an image of 5 people, people dancing, dirndl and text

Монголчуудын нүүдэлчин уламжлал түүний дотор адууны соёлын хосгүй нэгэн илэрхийлэл болсон хөхүүрийн айраг исгэх соёл нь ерөөл магтаал, зан үйл, баяр наадам, гар урлал, мал маллах арга ухаан, байгаль дэлхийгээ хамгаалах уламжлалт мэдлэгийн цогц илэрхийлэл болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч “Хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан байдаг.

Эх сурвалж: Соёлын яам

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 1 сая тн ачаа тээвэрлэлээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 1 сая тн ачаа тээвэрлэлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.