Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 1 сая тн ачаа тээвэрлэлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 1 сая тн ачаа тээвэрлэлээ

May be an image of trolley, train, railroad and text

/2023.08.15/: “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 1,020,775 тн ачаа тээвэрлэлтийг зохион байгуулаад байна.

Тухайлбал “Тавантолгой-Ханги” чиглэлд 433,098 тн экспортын нүүрс, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 184,156 тн мидлинг нүүрс, 32,947 тн түлш болон бусад ачааг тус тус тээвэрлэсэн байна.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам нь Дохиолол төвлөрүүлэлт холбооны байгууламжийг иж бүрэн ашиглалтад оруулж, цахим хагас автомат хориглолоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд хоногт 7-8 хос галт тэрэг хүлээн авч явуулах хүчин чадалтай юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх шаардлагатай
Хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх шаардлагатай
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.