Маргаашнаас эхлэн Багшийн дээдийн хойшоо явдаг замыг 3 хоног хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас эхлэн Багшийн дээдийн хойшоо явдаг замыг 3 хоног хаана

/2023.08.10/: Сүхбаатар дүүрэг 8-р хороо Бага тойруугийн авто зам /Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-н уулзвар/ хүртэлх авто замыг 2023 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулж авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

May be an image of map, road and text

Мьянмараас Малайз руу явсан завь хөмөрч, 17 хүн амиа алдаж, 33 хүн сураггүй болжээ
Мьянмараас Малайз руу явсан завь хөмөрч, 17 хүн амиа алдаж, 33 хүн сураггүй болжээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.