Тарваган тахлын халдвар дамжих зам болон илрэх шинж тэмдгүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлын халдвар дамжих зам болон илрэх шинж тэмдгүүд

/2023.8.8/ Өнөөдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдсэнийг Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Одоогоор халдвар илэрсэн голомтод ариутгал хийж байгаа ажээ. Тахлын хариуг ХӨСҮТ-д шинжилгээгээр тодруулсан байна.

Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин бөгөөд богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, үхэлд хүргэх аюултай.

Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлий болон гэрийн оготно мөн хүн өвчилдөг. Өвчинг үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 24 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна.

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ

Шууд хавтлын зам:
Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.

Дам халдварын зам:
Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.

Агаар дуслын зам:
Тарваган тахал нь уушгины ба булчирхайн гэж хоёр янз байдаг. Хэрэв уушгины хэлбэрээр өвчилсөн тохиолдолд хүнээс хүнд агаар дуслаар, нэгдүгээр замаар халдвар дамжина. Нүх, ичээ ухах үед болон өвчилсөн хүнээс амьсгалын замаар дамжина.

Хоол хүнсний зам:
Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Гэнэт өндөр халуурах
  • Толгой хүчтэй өвдөх, эргэх
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Тайван бус болж, нойргүйтэх
  • Арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэнэ
  • Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч, цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах
  • Хоол хүнсээр халдвар авсан тохиолдолд суулгах, заримдаа цусаар суулгах шинж тэмдэг илэрнэ.
iPhone 15-ыг есдүгээр сарын дундуур худалдаанд гаргана
iPhone 15-ыг есдүгээр сарын дундуур худалдаанд гаргана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.