ШУУРХАЙ: Нийслэлд тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Нийслэлд тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдлээ

/2023.08.08/: 2023 оны наймдугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 1 тохиолдол бүртгэгдлээ гэж Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Энэ талаар тус төвөөс асуухад "Баянзүрх дүүрэгт илэрсэн, ХӨСҮТ-д шинжилгээ хийхэд шинжилгээний хариу эерэг гарсан. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна, учир нь эмч нар халдварын голомтод ариутгал хийхээр ажиллаж байгаа" гэлээ.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ:

  • Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн.
  • Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна.
  • 1-р хавьтлын 5 хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд байна.
  • ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС
ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

Халдвар дамжих зам:

  • Шууд хавтлын зам:

Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.

  • Дам халдварын зам:

Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.

  • Агаар дуслын зам:

Тарваган тахал нь уушгины ба булчирхайн гэж хоёр янз байдаг. Хэрэв уушгины хэлбэрээр өвчилсөн тохиолдолд хүнээс хүнд агаар дуслын замаар халдвар дамжина.

  • Хоол хүнсний зам:

Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.

Нууц үеийн хугацаа:
Нууц хугацаа хэдэн цагаас 6 хоног хүртэл үргэлжилнэ.

Өртөмхий бие:
Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр. Өвчилсний дараа дархлаа тогтох боловч дахин халдвар авч өвчилж болно.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Монгол Улс аялал жуулчлалын мэргэжил сургалт мэдээллийн төвтэй болно
Монгол Улс аялал жуулчлалын мэргэжил сургалт мэдээллийн төвтэй болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.