“Би шийдсэн“ хэмээн хутгатай дайрахад нь, цагдаа буудаж зогсоожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би шийдсэн“ хэмээн хутгатай дайрахад нь, цагдаа буудаж зогсоожээ

/2023.08.08/ Өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур орчимд буун дуу гарсан. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Өчигдөр 21 цагийн орчимд цахим тоглоомын газарт хутгатай этгээд нэвтэрсэн гэх дуудлага Цагдаагийн газарт очжээ. Хэргийн газарт очиход 39 настай Б нь 33 настай У-г хутгалж, зугтаасан байжээ. Сэжигтэн Б-г эрэн сурвалжилсны эцэст 40 минутын дараа, Бөхийн өргөөний хажуугийн байрнаас саатуулан шалгасан байна.

Тухайн этгээд хоёр гартаа хутга скочодсон байжээ. Цагдаагаас хутгаа тавих шаардлагыг тавьсан ч "Би шийдсэн хүн" хэмээн дайрч, бусдын амь насанд заналхийлсэн тул түүний үйлдлийг резинэн сумтай буугаар буудаж зогсоожээ.

Б нь нийт таван удаагийн ял шийтгэлтэй этгээд байжээ. Мөн цагдаа нарт баривчлагдах үедээ "Бага насны хүүхэдтэйгээ уулзмаар байна" гэдэг хүсэлтийг тавьсан байна.

Агаарын бохирдол нянгуудын антибиотикт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж байна
Агаарын бохирдол нянгуудын антибиотикт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж байна
 
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.