Эвдэрсэн 110 метр далан, сувгийг сэргээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эвдэрсэн 110 метр далан, сувгийг сэргээжээ

/2023.08.07/: Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас наймдугаар сарын 5-ны 21:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дугаар хороо Дарь-Эх, Цагаан даваа орчимд нийт 75 хүн хүч, 17 машин механизмтайгаар 24 цагаар ажиллаж байна.

Ийнхүү ажилласнаар;

  • Уулын ус үерлэн бууснаар авто зам руу түрж орж ирсэн их хэмжээний лаг, хог хаягдал, шороог цэвэрлэн тээвэрлэж;
  • Далангийн дээд хэсэгт лаг шавраар дүүрсэн уулын сувгийг 150 метр газар сувагчилж;
  • Үерийн усанд автаж авто замыг хаасан автомашинуудыг чөлөөлж;
  • Үерийн усаар угаагдаж эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хавтангуудыг зөөн тээвэрлэх, шороон сувгийг сэргээн татах, илүүдэл шороог зөөж тээвэрлэн;
  • Эвдэрсэн 110 метр далан, авто зам дагасан сувгийг сэргээн ухаж 450 тонн лаг хагшаасыг цэвэрлэж;
  • Үерийн хамгаалалтын далан сувгийн төгсгөл болох Сэлбэ голтой нийлэх хэсэгт 100 метр газрыг цэвэрлэж, урсцыг сайжруулан;
  • 4 тонн усаар 60 метр шугам хоолойг буудуулж, 4 ус гаргуурыг гараар цэвэрлэж, онгойлгож ажиллажээ.

May be an image of text

May be an image of 2 people and text

May be an image of 5 people and text that says 'VOLVO ΘΜΗΘ дар дараа'

May be an image of 4 people and text

Эх сурвалж: НЗДТГ

Хятадад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт 147 хүн амиа алджээ
Хятадад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт 147 хүн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.