Хятадад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт 147 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт 147 хүн амиа алджээ

China floods: at least 14 killed after torrential rain in north-east | China  | The Guardian

/2023.08.07/: Хятадын зүүн хойд Гилин мужид хүчтэй аадар бороо орсны улмаас 14 хүн амь үрэгдсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна

Жилин болон хөрш зэргэлдээх Хармөрөнгийн гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу үерийн хариу арга хэмжээ авах, нүүлгэн шилжүүлэх, хангамж түгээх, эвдэрсэн замуудыг засварлахад туслах зорилгоор олон мянган цэргийг илгээсэн байна. Төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, 2000 орчим цэрэг, Ардын зэвсэгт цагдаагийн хагас цэрэгжүүлсэн хүчний 5000 гишүүн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Хятадад их хэмжээний аадар бороо орсон мөн өнгөрсөн баасан гарагт болсон байгалийн гамшиг зэрэгт нийт 147 хүн амиа алдаж, сураггүй алга болсон гэж Бээжин мэдэгдэв.

Зүүн хойд Шулан хотод хүчтэй аадар бороо орсны улмаас ням гарагт 14 хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болсон тухай төрийн мэдлийн CCTV телевиз мэдээллээ. Орон нутгийн дөрвөн албан тушаалтан, түүний дотор хотын орлогч дарга үер болсон газар нутагт ажиллахаар явж байхдаа үерийн усанд амиа алдсан гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Тэдний цогцсыг бямба гарагт гаргасан байна.

China floods kill at least 20, thousands evacuated

Үерийн улмаас ойролцоогоор 19 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 21 "түр хоргодох байгууламж" байгуулжээ.

Beijing rains heaviest since records began 140 years ago

Хятадыг хойд зүг рүү чиглэсэн Доксури хар салхины дараа орсон аадар бороо нь 140 жилийн бүртгэгдсэн хамгийн ширүүн бороо боллоо.

Их хэмжээний бороо орсны улмаас дэд бүтэц эвдэрч, дүүргүүд бүхэлдээ үерт автсаны тул цэвэрлэх ажил үргэлжилж байна.

China floods: More people missing, thousands evacuated | CTV News

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хармөрөн, Жилин зэрэг хоёр томоохон голын зарим хэсэгт усны түвшин аюулын харанга дэлдсээр байгааг эрх баригчид анхаарууллаа.

Эх сурвалж: Theguardian

АНУ-аас манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өглөө
АНУ-аас манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.