/2023.08.03/: Ховд аймгийн Манхан сумын Хавчиг гэдэг газар Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, 1 хүн сураггүй болсон тухай дуудлаг өчигдөр өдрийн 18:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г 54 настай, эмэгтэй үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас 200 метр зайтай газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн тус аймгийн Зэрэг сумын “Хойд шилийн хясаан” гэдэг газар үерийн усанд автомашинтайгаа урссан тухай дуудлага мөн өдрийн 23:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б 45 настай, эрэгтэйн “Приус-20” загварын 1 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байжээ.
Аврагчид иргэн А 63 настай, эрэгтэйг анх урссан газраас 500 метрийн зайнаас эсэн мэнд олсон ч иргэн Б 45 настай, эрэгтэйн цогцсыг анх осолдсон газраас 3.5 км зайнаас олсон байна.
Эх сурвалж: ОБЕГ