“Тэргэнцэр Монголд” төслийн багынхныг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэргэнцэр Монголд” төслийн багынхныг хүлээн авч уулзлаа

/2023.08.03/: Өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “HOPE HAVEN WEST” АББ-ын тэргүүн Лони Дэвис, Тэргэнцэр төслийг анх Монгол хүүхдүүдэд хүргэхийг санаачилсан, багийн зохион байгуулагч Түйзэнгийн Эс-Олдох, Оукдэйл Ротари Клубийн гишүүн Robert Brunker нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар уг төслийн багийнханд талархал илэрхийлж, цаашид тусгай хэрэгцээтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн Дэлхийн улс орнуудыг холбосон тус чиглэлийн дагуу сүлжээ байгуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

АНУ-ын Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг “HOPE HAVEN WEST” ашгийн бус байгууллага нь одоогоор 20 мянга гаруй тэргэнцрийг Дэлхийн улс орнуудад сайн дурын үндсэн дээр хандивласан байна.

Манай улсын хувьд “Тэргэнцэр Монголд” төсөл 2 дахь удаагаа Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бөгөөд тус байгууллага 2018 онд анх Монгол улсад ирж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөлд аймгуудад сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байсан юм.

Хууль зүйн сайдын тушаалын дагуу 200 хүн шарилж цэвэрлэгээнд ажиллаж байна
Хууль зүйн сайдын тушаалын дагуу 200 хүн шарилж цэвэрлэгээнд ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.