“Улаан цутгалан” хүрхрээ дээр өдөрлөг зохион байгуулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаан цутгалан” хүрхрээ дээр өдөрлөг зохион байгуулжээ

/2023.08.02/: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Бат-Өлзий сумын байгалийн үзэсгэлэнт “Улаан цутгалан” хүрхрээ дээр амарч, аялж буй иргэдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй аялахыг уриалсан өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд байгаль орчин, ус, хог хаягдал, үер уснаас сэргийлэх чиглэлийн 4 төрлийн 500 гаруй гарын авлага, тараах материалыг иргэдэд хүргэж, 3 цэгт мэдээллийн самбар байршуулж, усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулан ажилласан байна.

Орос цэргүүд эрүү шүүлт, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогджээ
Орос цэргүүд эрүү шүүлт, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогджээ
 
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.