34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

/2023.08.01/ Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгууллаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт найм, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус тус гурван талбай байгуулаад буй. Эдгээрээс найман байршлын талбайг ашиглалтад оруулж, үлдсэн 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа юм.

Энэ ондоо багтаан нийслэл, дүүргийн төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, туслан гүйцэтгэгчээр “Дабль Хас” ХХК, “Си Эй Ди” ХХК хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.