Швейцарын гадаад хэргийн дэд сайд Патрисиа Дансиг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Швейцарын гадаад хэргийн дэд сайд Патрисиа Дансиг хүлээн авч уулзлаа

/2023.08.01/ Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Элчин сайд Патрисиа Дансиг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар тухайлбал, эдийн засаг, банк, санхүү, цахим шилжилт, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, гамшгийн менежмент, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар ярилцав.

Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр 200 гаруй сая швейцар франкийн өртөг бүхий олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, швейцарын талд талархал илэрхийлэв. Мөн ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг онцлов.

Хоёр орны харилцааг өргөжүүлэх, тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагаа Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Патрисиа Данси тэмдэглэж, цаг уурын өөрчлөлт, цахим хөгжил, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг мөн чухалчилж байгааг онцоллоо.

Эх сурвалж: ГХЯ

Нийтийн эзэмшил газрын шарилж устгах ажилд хоригдлуудыг татан ажиллуулна
Нийтийн эзэмшил газрын шарилж устгах ажилд хоригдлуудыг татан ажиллуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.