/2023.08.01/ Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарын тушаалаар "Нийслэлийн Захирагчийн ажлын алба"-тай "Шүүхийн шийдвэр гүйцэгтэх ерөнхий газар" хамтарч Нийслэлийн нийтийн эдэлбэрийн газрын шарилж устгах ажлыг маргаашнаас эхлүүлэхээр боллоо.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор уг ажилд хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг хуулийн хүрээнд татан оролцуулах аж.
Үйл ажиллагааны явцад хорих ял эдэлж буй хоригдол, ялтан, баривчлагдсан этгээдийн цагийн бүртгэл болон, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, бээлий, амны хаалт зэрэг шаардагдах хэрэгслээр хангаж ажиллуулахаар болжээ.
Мөн энэхүү тушаалын биелэлтийг ханган ажиллаж долоо хоног бүр ажлын явцыг танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х. Нямбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга О. Амарсанаа-д үүрэг болгосон байна.
Эх сурвалж: ХЗДХЯ