Уран бүтээлчдийг чадавхжуулах “Кино нүүдэл“ олон улсын сургалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран бүтээлчдийг чадавхжуулах “Кино нүүдэл“ олон улсын сургалт эхэллээ

/2023.08.01/: Монгол Улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Иргэдийн Цахим Оролцоо" ТББ нь “Кино нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна.

“Кино Нүүдэл” ОУ᠎-ын сургалтын зорилго нь Монголын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, кино салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол кино үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш “Кино зохиол бичих” болон “Кино төсөл боловсруулах” цахим сургалтыг удирдан явуулна.

Тус сургалт нь наймдугаар сарын 01-ээс эхлэн есдүгээр сарын 29-ний өдрүүдэд кино урлагийн салбарын уран бүтээлчдийн дунд явагдах юм.

Эх сурвалж: Соёлын яам

Nas Daily болон бусад инфлүүнсерүүд 3 багт хуваагдаж манай улсаар аялна
Nas Daily болон бусад инфлүүнсерүүд 3 багт хуваагдаж манай улсаар аялна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.