/2023.08.01/ "Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо" төрийн бус байгууллагын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн мэргэжилтнүүд 2023 оны долоодугаар сарын 21-ний өдрөөс 28-ны өдөр Улаанбаатар хот, Орхон болон Хөвсгөл аймагт ажиллаж, "Тунгалаг мэлмий" сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчид, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүд, зарим иргэдийн нүдний харааг авто рефрактороор оношилж, газар дээр нь харааны болон нарны шилийг үнэ төлбөргүй олгосон бөгөөд харааны шил нь тохироогүй зарим хүнд Бүгд Найрамдах Солонгос Улсад захиалгаар шил хийлгэх ажлыг зохион байгууллаа.
Тус нийгэмлэгийн мэргэжилтнүүд өнгөрсөн оны есдүгээр сард нийслэл хотноо ажиллаж, 3000 хүнийг хараа зүйн оношилгоонд хамруулан, харааны болон нарны шилийг үнэ төлбөргүй олгожээ. Энэхүү хөтөлбөр нь цаашид 5 жил үргэлжлэх юм.
Эх сурвалж: ШШГБ