БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд!
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд!

/2023.08.01/ БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үргэлжлэн орсон бороотой холбоотойгоор Бээжин хотын Ус судлалын ерөнхий газраас 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр “Улаан түвшин”-ий сэрэмжлүүлэг гаргаж, гол, мөрний ай сав газар амарч, зугаалахгүй байх анхааруулга өгөв.

Мөн энэ өдрүүдэд гэрээсээ ажиллах, зайлшгүйгээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаагаас гадна олон нийтийн арга хэмжээ, аялал жуулчлалын төвүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Иймд БНХАУ-д албан болон хувийн ажлаар зорчиж буй иргэдийг хувийн аюулгүй байдалдаа анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: УОК

Харшилтай ч гэсэн асуудалгүй унтах боломжийг олгох 5 арга
Харшилтай ч гэсэн асуудалгүй унтах боломжийг олгох 5 арга
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.