Хараа голыг гатлах гэж байгаад живж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хараа голыг гатлах гэж байгаад живж амиа алджээ

/2023.07.31/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Элсний гэзэг” гэдэг газар 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлага долоодугаар сарын 29-ний өдрийн 17:48 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн У 23 настай, эмэгтэйг долоодугаар сарын 30-ны өдрийн 06:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 12:47 цагт анх осолдсон газраас баруун хойд зүгт 9 км-т, “Хараа” голоос цогцсыг олж гарган Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Эмэгтэй ​хүмүүжигчдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулжээ ​
Эмэгтэй ​хүмүүжигчдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулжээ ​
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.