/2023.07.31/: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран нийт хүмүүжигчдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрууллаа.
Тодруулбал, хүмүүжигчдийг хэвлийн эхо, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, хөх, бамбайн эхо, зүрхний цахилгаан бичлэг, шээс, цус болон биохимийн шинжилгээ, оношилгоонд тус тус оруулжээ.
Хүмүүжигчдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамт олонд тус ангийн удирдлагууд талархал илэрхийлжээ.