/2023.07.27/: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Далын худаг” гэдэг газар ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр оройн 21:26 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарсан байжээ.
Ослын улмаас суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь суудлын автомашинд зорчиж явсан 5 иргэн амиа алдсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ