Харийн биетүүдийн талаарх засгийн газрын мэдээллүүдийг ил болгохыг уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харийн биетүүдийн талаарх засгийн газрын мэдээллүүдийг ил болгохыг уриаллаа

UFO House panel: Officials push for more transparency

/2023.07.27/: Тэтгэвэрт гарсан гурван ахмад дайчин лхагва гарагт үл мэдэгдэх гажиг үзэгдлийн талаар мэдүүлэг өгөхдөө "Үл мэдэгдэх нисдэг биет" гэж нэрлэгддэг харийн харийн биетийн тухай мэдээлэл нь үндэсний аюулгүй байдлын асуудал ч гэлээ засгийн газар үүнийг хэтэрхий нууцалж байгааг анхааруулав.

Төлөөлөгчдийн танхимын хяналтын дэд хороо лхагва гарагт Нисдэг Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх сонсголыг зарласан байна.

Засгийн газар тайлбарлаагүй үзэгдлийг UAP гэж тодорхойлдог бөгөөд, сүүлийн жилүүдэд тохиолдсон хэргүүдийн талаар тайлан гаргажээ. Хүмүүст үзэгдсэн үл мэдэгдэх биетүүдийн заримыг нь тайлбарлаагүй байгаа бол заримыг нь зүгээр нэг бөмбөлөг, нисгэгчгүй онгоц, шувууд, цаг агаарын үзэгдэл, гялгар уут байсан гэх мэт энгийн зүйлс мэтээр тайлбарласаар байгаа юм.

Грэйвс болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэтгэвэрт гарсан командлагч Дэвид Фравор нар хоёулаа цэргийн алба хааж байхдаа UAP-уудыг харсан тухайгаа гэрчилжээ. Агаарын цэргийн хүчний тагнуулын ажилтан асан Дэвид Груш засгийн газар үл мэдэгдэх үзэгдлүүдийн талаарх судалгаагаа нуун дарагдуулж байна гэж мэдэгджээ.

Харин биеттэй тулгарч байсан Фравороос яагаад үл мэдэгдэх нисдэг биетээс болгоомжлох ёстой талаар асуухад тэрээр, "Бидэнтэй таарсан тэр технологи бидний технологиос хол илүү хөгжсөн байсан" гэжээ.

Теннесси мужийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Тим Бурчетт "Энэ бол засгийн газрын ил тод байдлын тухай асуудал" гэж хэлээд энэ мэдээллийн талаар сонсгол зохион байгуулахыг уриалав. "Бид сонсголд харийн хүмүүс эсвэл нисдэг таваг авчрахгүй. Бид зүгээр л үнэнийг хүсэж байна. Бид нууцыг илчлэх болно, энэ удаагийн сонсгол нь олон сонсголын зөвхөн эхлэл гэж найдаж байна."

Лхагва гарагт болсон хуралдаанд төрийн албан хаагчид мэдүүлэг өгөөгүй юм. Дөрөвдүгээр сард Конгрессоос UAP-д анхаарлаа хандуулах зорилгоор байгуулсан Пентагоны Бүх домэйн дэх гажигийг шийдвэрлэх албаны захирал Шон Киркпатрик Сенатын дэд хороонд АНУ-ын засгийн газар агаарын үл мэдэгдэх үзэгдлийн 650 болзошгүй тохиолдлыг хянаж байна гэж хэлжээ. Киркпатрик харь гаригийн амьдралыг нотлох ямар ч нотолгоо байхгүй бөгөөд түүний оффис физикийн хуулийг зөрчсөн объектуудын талаарх баримт одоогоор олдоогүй талаар онцолжээ.

Гарсиа болон Флорида мужаас Ардчилсан намын төлөөлөгч Жаред Московиц нар засгийн газрын үйл ажиллагааг ил тод болгохыг шаардахын тулд Конгресс энэ асуудлаар хоёр намын оролцоотой ажиллах нь чухал гэж мэдэгдэв.

Груш АНУ-ын засгийн газарт үл мэдэгдэх нисдэг биетийн нотлох баримтууд байгаад зогсохгүй харийн хүний үлдэгдэл ч байгаа гэж мэдэгджээ.

Нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулна
Нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.