Тэсрээгүй үлдсэн 113 ширхэг галт хэрэгслийг устгажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэсрээгүй үлдсэн 113 ширхэг галт хэрэгслийг устгажээ

/2023.07.26/: Дорнод аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн инженер хайгуулын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн суманд ажиллаж, 6 нэр төрлийн 113 ширхэг тэсрээгүй үлдсэн галт хэрэгслийг устгаж, аюулгүй болгожээ.

Хуучин ЗХУ-ын цэргийн нэгтгэл, ангийн хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн галт хэрэгслүүдийг илрүүлж, устгах ажлыг жил бүр гүйцэтгэдэг бөгөөд энэ жил дөрвөн бүлгээр хоёр суманд ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдэлийг бууруулж чадсан юм.

Эх сурвалж: БХЯ

Одон орон судлаачид хоёр талт одыг илрүүлжээ
Одон орон судлаачид хоёр талт одыг илрүүлжээ
 
Экспортын шинэ гарц нээлээ
Экспортын шинэ гарц нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.