Одон орон судлаачид анхны 2 өөр талтай цагаан одой одыг илрүүлжээ.
Цагаан одой од бол сөнөсөн оддын шатсан үлдэгдэл юм.
Манай нар л гэхэд 5 тэрбум жилийн дараа цагаан одой од болж хувирах юм. Ингэхийн тулд нар нь гаднах бүрхүүл хэсгээ хаяж, зөвхөн цөм нь үлдэх аж.
Шинээр олдсон цагаан одой нь хоёр талтай бөгөөд нэг тал устөрөгчөөс бүтэж байгаа бол нөгөө тал нь гелиэс бүтсэн байна. Судлаачид хоёр нүүрт Ромын бурханы нэрээр уг одыг Янус хэмээн хочилжээ. Судалгааны үр дүнг нарийвчлан харуулсан судалгаа долоодугаар сарын 19-нд Nature сэтгүүлд нийтэлсэн байна.
Цагаан одойнууд нь манай нартай дүйцэхүйц хэмжээний массыг дэлхийн хэмжээтэй тэнцэхүйц жижиг болгон шахсан гайхалтай нягт од юм.
Энэ од нь 62,540 градусын халуун байдаг бөгөөд үүнийг судлаачид Нейл Герелс Свифтийн ажиглалтын төвийн тусламжтайгаар тогтоожээ.
Судлаачид энэ од яагаад тэс өөр хоёр талтай байдгийг сайн мэдэхгүй байгаа ч хувьслын тун ховор үеийг туулж байгаа хэмээн таамаглаж байна.
Бүгд биш ч, зарим цагаан одойнууд гадаргуу дээрээ устөрөгчийн найрлагаас гелий давамгайлсан байдал руу шилждэг байна.
Эх сурвалж: CNN