Алтай таван богд руу автомашинаар гарахыг ХОРИГЛОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтай таван богд руу автомашинаар гарахыг ХОРИГЛОНО

/2023.07.24/: Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Алтай таван богд уулын оргил руу автомашинаар гарахыг хориглох шийдвэрийг Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргажээ.

Учир нь дотоодын жуулчид автомашинтайгаар уулын оргил өөд ихээр гарах болсноор орчны газрыг ихээр сүйтгэх болжээ.

Тодруулбал, Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг 2023 оны наймдугаар сарын 01-нээс тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан байна.

Ингэснээр аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчиж байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхох аж.

1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон билээ.

Барилга хүлээн авдаг Улсын комиссынхны нэрийг ил болгохыг шаардацгаая
Барилга хүлээн авдаг Улсын комиссынхны нэрийг ил болгохыг шаардацгаая
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.