Барилга хүлээн авдаг Улсын комиссынхны нэрийг ил болгохыг шаардацгаая
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилга хүлээн авдаг Улсын комиссынхны нэрийг ил болгохыг шаардацгаая

/2023.07.24/: Шинэ орон сууцыг хүлээн авч "Иргэд оршин сууж болно" гэх эцсийн зөвшөөрлийг олгодог Улсын комисс гэж бий.

Энэхүү улсын комисст Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй дарга нар, мэргэжилтнүүд багтаж зөвшөөрөл өгдөг. Гэтэл сүүлийн үеийн барилгуудад энэхүү улсын комисс ажиллаж тухайн барилгын чанарт хяналт жинхэнэ ёсоор тавьж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Дөнгөж ашиглалтад орсон барилгуудад асуудал их байгаа нь өчигдрийн үерээр ил болж эхэлжээ. Үерийн далан, ам дээр баригдаагүй атлаа борооны усаар дамжин давхруудад нь ус орж, лифт рүү орсон, дээврээс нь ус гоожсон гээд иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэв.

Ядаж байхад нэр хүнд бүхий барилгын компаниуд ард нь байх (Сурв: Тэдний нэрийг энэ удаад дурдсангүй). Иргэдийн хувьд нэгэнт худалдаад авчихсан, зээлийн барьцаанд орсон тул ямар ч буцах эрхгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандах гэхээр даргагүй. Муу нэртэй ч Улсын мэргэжлийн хяналтын газар нь татан буугдчихсан.

Иргэд хаашаа хандахаа мэдэхгүй байдалд оржээ.Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллуудад Улсын комисст ямар байгууллагын дарга нар орж ямар мэргэжлийн хүмүүс хяналт тавьсныг ил болгох цаг болжээ.

Ингэснээр иргэд өөрсдөө хариуцлага нэхдэг, тэд ч хийж байгаа ажилдаа няхуур хандах боломж бүрдэнэ. Улсын комиссынхны амыг тухайн орон сууцны хорооллынхоо байраар хааж гарын үсгийг нь авдаг гэх ам дамжсан яриа бий.

Үнэхээр тэд авилга аваагүй бол чанаргүй барилгууд олноор ашиглалтад орж олон зуун иргэд хохирох ёсгүй юм.

Үерийн дараах цэвэрлэгээг хийж эхэлжээ
Үерийн дараах цэвэрлэгээг хийж эхэлжээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.