Монгол Улсын боловсролын чанарын үнэлгээг Дэлхийн банк онцолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын боловсролын чанарын үнэлгээг Дэлхийн банк онцолжээ

/2023.07.20/: Ковид-19-ийн цар тахлын улмаас сургуулиуд хаагдсаны дараагаар дахин нээхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.

Уг тайланд Камбож, Колумб, Кот-д’Ивуар, Энэтхэг, Монгол, Румын, Замби гэсэн 7 улсыг гүнзгийрүүлэн судалснаас Монгол Улсын 3 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн цогц төлөвлөгөө болон боловсролын чанарын үнэлгээг онцлолоо.

Сургалтыг сэргээх, хурдасгах асуудлыг шийдвэрлэхийн тулд харьцангуй цөөн тооны улс орнууд бүрэн нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн бол олонх нь тахлын өмнөх шиг үргэлжилсэн гэж тайланд дурджээ.

Тухайлбал, судлагдсан 60 орны гуравны нэг орчим нь л зорилтот сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дөрөвний нэг орчим нь бүтэц зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан багшийн гүйцэтгэлийг дэмжсэн байна.

Монгол Улсад түүвэрт суурилсан оюутны амжилтын үндэсний үнэлгээг гурван жилийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэх хөтөлбөрийг тохируулахад ашигласан.

Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий даяар нийт 1,6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа явж чадаагүй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол улсын боловсролын салбарын шинэчлэлд хэрэгжүүлж буй 4 гол бодлогыг танилцуулав. Үүнд: Сурагчдын ганцаарчилсан сургалтыг дэмжих, цахим шилжилтийг хурдасгах, үнэлгээний цогц системийн бий болгох, мөн үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлтийн бодлогыг танилцууллаа.

Эх сурвалж: БШУЯ

Атомын бөмбөгийн эцэг - Опенхаймер гэж хэн бэ
Атомын бөмбөгийн эцэг - Опенхаймер гэж хэн бэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.