Хандив, тусламжийн талаарх мэдээллийг нээлттэй, ил тод байлгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хандив, тусламжийн талаарх мэдээллийг нээлттэй, ил тод байлгана

/2023.07.20/: Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөн билээ.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар

  • БНСУ-ын Элчин сайдын яам, байгууллагууд 18 сая,
  • “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая,
  • НИТХ-ын 20 төлөөлөгч нар 5 сая,
  • нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая,
  • “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая,
  • “Ачит” ХХК 100 сая,
  • Төрийн тусгай хамгаалалтын газар 2 сая,
  • ЦЭМОБИ ХХК 11 сая,
  • Ариг банк 10 сая,
  • “Хүдэр-Эрдэнэ” ХХК 5 сая,
  • “Экоконстракшн” ХХК 10 сая,
  • иргэн Д.Батмөнх 5 сая, н.Бадамханд 10 сая төгрөг зэргээр нийт 436,401,320 төгрөгийн мөнгөн тусламж өгөөд буй.

Мөн НҮБ 11.9 сая, “Шунхлай групп” ХХК 100 сая, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгөв.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэд 113,906 ширхэг бараа материалын тусламж үзүүлсэн юм.

Түүнчлэн Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд, лам нар нийт 28,000 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивласан.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулаад буй. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт болон үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Эх сурвалж: НЗДТГ

Голын усанд осолдсон таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Голын усанд осолдсон таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.