Голын усанд осолдсон таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голын усанд осолдсон таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

/2023.07.20/: Энэ зун бороо ихтэй байгаагаас улсын хэмжээнд бараг бүх гол үерийн түвшинг даваад байгаа хэдий ч иргэд амарч зугаалах үеэрээ усанд осолдох тохиолдол гарсаар байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Онцгой байдлын албанаас голын усанд осолдсон таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал Булган аймагт 1, Дорнод аймагт 2, Хөвсгөл аймагт 1, Улаанбаатар хотод нэг нийт дөрвөн цэгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Иймд иргэдийг амарч зугаалахдаа голд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын ойр орчимд тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

5 ханатай хоёр гэр шатаж нэг иргэн галд өртөж амиа алджээ
5 ханатай хоёр гэр шатаж нэг иргэн галд өртөж амиа алджээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.