ГCCҮТ-ийнхөн төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГCCҮТ-ийнхөн төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүллээ

/2023.07.10/ Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Төрийн далбааны өдөр”-тэй болох хуулийг 2008 онд баталсан бөгөөд жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрийг Монгол Улсын "Төрийн далбааны өдөр” болгон тэмдэглэж иржээ.

Тиймээс үндэсний их баяр наадмыг угтан ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төрт улсынхаа туг далбааг мандуулж 14 дэх жилдээ хүндэтгэл үзүүлж буй нь энэ юм.

Үертэй байгаа аймаг, сумдын МЭДЭЭЛЭЛ
Үертэй байгаа аймаг, сумдын МЭДЭЭЛЭЛ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.