Хараа голын гүүр нурж орон нутгийн зарим замыг хаалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хараа голын гүүр нурж орон нутгийн зарим замыг хаалаа

/2023.07.09/ДАРХАН, ЭРДЭНЭТ, СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Хараа голын 135 урттай гүүр нурсан. Түүнчлэн Дархан-Эрдэнэт чиглэлийн автозамын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрийн ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаасан.

Тус чиглэлийн хөдөлгөөн Ширээ нурууны гүүрээр үргэлжилж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замын хѳдѳлгѳѳн хэвийн үргэлжилж байгаа ч цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар сонсож, баталгаат зам, гүүрээр зорчихыг анхаарууллаа.

БОАЖЯ,What3words limited компани хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
БОАЖЯ,What3words limited компани хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.