/2023.7.7/ ОХУ-ын Украин дахь армийн толгойлогч, Вагнер хувийн армийн босс Пригожин эрх баригчдынхаа эсрэг дайралт хийх гэж оролдоод, 24 цагийн дараа ухарсан.
Тэгвэл өчигдөр Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко хэвлэлийн хурал хийх үеэрээ Пригожиний талаар дурьджээ. Тэрбээр:
-Тэр Петербургт байгаа. Магадгүй өнөө өглөө Москва ниссэн байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч Пригожин Беларусийн нутаг дэвсгэрт огт байхгүй гэдгийг л мэдэж байна.
Нөхцөл байдал хүндрэх үед Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Пишков Пригожинийг ялаас хэлтрүүлж, Беларусь руу гаргахаар тохирсон талаараа мэдээлэхдээ "Пригожинийг Лукашенко эртнээс мэднэ, 20 жилийн өмнөөс" гэж мэдээлж байсан.
Харин Лукашенко өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ "Би биш Путин түүнтэй илүү удаан нөхөрлөсөн, надаас илүү түүнийг мэднэ. Лав 30 жилийн нөхөрлөл бий" гэжээ.
Мөн Лукашенко хэрэв Пригожиний цэргүүд өөрийнх нь улсад байрлахыг хүсвэл, тэдэнтэй гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Пригожин зургаан сарын 24-нөөс хойш олон нийтийн өмнө гараагүй байна.
Эх сурвалж: Аль Жазира