/2023.7.7/ Монголын хөлбөмбөгийн тамирчин О.Батболд өнгөрөгч тавдугаар сард эх орноосоо гарсан бөгөөд өдгөө 9222 км замыг туулах зорилготой ажээ.
О.Батболд тавдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн бөгөөд өдгөө 3000 км замыг хэдийнээ туулжээ. Энэ замд Хятад, Казакстан улсуудын зарим газар нутгийг дайран өнгөрсөн байна.
Хэдийгээр маш хүнд хэцүү үе түүний аялалд байсан ч тэрбээр аяллаа "Гайхалтай" хэмээжээ. О.Батболд:
-Маш хүйтэн өдрүүд байлаа. Бас цастай, бороотой өдрүүд ч олон байсан. Харин яг одоо бол маш халуун өдрүүд үргэлжилж байна. Би олон сайхан газруудыг туулж, олон сайн хүнтэй уулзлаа гэж ярьжээ.
Одоо түүний өмнө Узбекистан, Туркменистан, Иран, Турк, Болгар, Македон, Косово, Серб, Унгр, Австри, Герман, Франц улсуудын газар нутаг хүлээж байна. Энэ бүхний эцэст тэрбээр Их Британид хүрэх юм.
-Миний аялал Old Trafford хөл бөмбөгийн стадионд хүрч байж зогсох болно. Амьдралдаа хэзээ ч үл мартагдах сайхан аялал, дурсамжийг бүтээх болно гэжээ.
О.Батболдын хувьд Рүүни хамгийн дуртай хөлбөмбөгчин нь. "Би түүний тоглолтод маш их дуртай" гэж ярьжээ.
Эх сурвалж: ВВС