Гэмтлийг бүрэн засварлаж, 82 сумыг цахилгаан эрчим хүчинд холбожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмтлийг бүрэн засварлаж, 82 сумыг цахилгаан эрчим хүчинд холбожээ

/2023.06.30/: Энэ сарын 25-ны өдөр Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын шугаманд гарсан гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холболоо.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 5 салбарын 150 гаруй инженер техникийн ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 2023.06.26-ны өдрөөс эхлэн 4 хоногийн турш 24 цагаар шуурхай ажиллан, гэмтлийг бүрэн засварлан 2023.06.29-ний өдрийн 20 цаг 24 минутад хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холболоо.

Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан юм.

Грета Тунберг: Далан нураасан үйлдэл бол “экоцид“
Грета Тунберг: Далан нураасан үйлдэл бол “экоцид“
 
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.