Грета Тунберг: Далан нураасан үйлдэл бол “экоцид“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Грета Тунберг: Далан нураасан үйлдэл бол “экоцид“

/2023.06.30/: Шведийн цаг уурын төлөө тэмцэгч Грета Тунберг Киевт айлчилж, Каховка усан цахилгаан станцын далангийн нуралтад дэлхийн улс орнууд хангалттай хариу арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилжээ.

Европын улс төрийн өндөр албан тушаалтнуудыг багтаасан байгаль орчны шинэ бүлгийн нээлтийн хуралд оролцохоор Киевт ирсэн Тунберг "Энэ экоцидийн эсрэг дэлхийн улс орнуудын хариу үйлдэл хангалттай биш байна. Бид энэ талаар илүү чанга ярьж, юу болж байгааг олон нийтэд таниулах ёстой" гэж хэлжээ.

Тус бүлэг нь Украины байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлж, Орост хариуцлага тооцох механизмыг боловсруулах үүрэгтэй гэж Шведийн Ерөнхий сайдын орлогч асан Маргот Валстромын хамт Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, тус бүлгийн хамтран дарга Андрей Ермак мэдэгдэв.

Эх сурвалж: Aljazeera

Шинээр тавьсан замд өрөмдлөг хийн гэмтээсэн хохирлыг нөхөн төлүүлнэ
Шинээр тавьсан замд өрөмдлөг хийн гэмтээсэн хохирлыг нөхөн төлүүлнэ
 
🔸UB by ME |  Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
🔸UB by ME | Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.