Тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах нь

/2023.06.28/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот бүхэн өөрийн гэсэн онцлогтой.

Оршин суугчдынх нь амьдрал, хэрэгцээ шаардлага, уур амьсгал, төлөвлөлт гээд онцлогтоо тохирсон төсөр, шуурхай, хүртээмжтэй нийтийн тээвэртэй байх ёстой.

Улаанбаатарын хувьд нийтийн тээвэр сонголттой, тухтай, шуурхай байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ, хүртээмжийг нь сайжруулахаас гадна төрөлжүүлэх шаардлагатай гэсэн үг. Метро, LRT, тусгай шугамын буюу BRT байж болно. Нийтийн тээврийг төрөлжүүлэх нь нэг талаас иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бий болгож байгаа хэрэг. Нөгөө талаас эдийн засагт эерэг нөлөө авчрах, хотын үнэлэмжийг нэмэгдүүлэх алхам ч мөн. Мэдээж, масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь хямд бус. Тэгэхээр бид байгаа нөөц бололцоо, хамтын ажиллагаандаа тулгуурлаж хийхээс өөр аргагүй. Ингэхийн тулд зураглалаа томоор гаргах учиртай” хэмээлээ.

Нөгөө талаас, унадаг дугуй, скүүтэр, такси үйлчилгээ зэрэг тээврийн бусад хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хотын удирдлага хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

ХЗДХЯ-ны төлөөлөл “Дэлхийн банкны авлигатай тэмцэх олон улсын хурал“-д оролцлоо
ХЗДХЯ-ны төлөөлөл “Дэлхийн банкны авлигатай тэмцэх олон улсын хурал“-д оролцлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.