/2023.06.22/: Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, тодорхойлолт олгох бөгөөд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох журмыг батална.
Хуулийн этгээдийн улсын бүртгэл болон татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн бүртгэх, бүртгэлээс хасах арга хэмжээ авна.
Харин хуульд шинээр заасан дэмжлэгүүдийг тэд л хүртэнэ. Өөрөөр хэлбэл яам өөрөө тэднийг үйлдвэрлэгч эсэхийг нь тодорхойлно.
Энэ салбарт 100 саяас дээш төгрөгийн хандив өргөсөн бол татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөхөөр яригдаж байна.
Үндэсний зөвлөлтэй байна. Тэдний төлөөллийг Засгийн газраас томилно.
Засгийн газраас зээлийн баталгаа гаргах, татварын дэмжлэг үзүүлнэ.Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх заалтууд яригдаж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк байгуулна. Бүхий л дэд бүтцийг төрөөс санхүүжүүлнэ.
Аливаа бүтээлийг бүртгэл мэдээллийн санд бүртгэнэ. Энэ нь тухайн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах үндэслэл болно.
15-18 насны хүүхдүүд үзвэрийн ваучер олгоно. Энэ эрхээр тэд үйлчлүүлдэг болно. 176 мянган хүүхэд хамрагдана. Ойролцоогоор 5-16 тэрбум төгрөг зарцуулна.
Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.