2023. 06. 22 УИХ-ын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин сүүлийн хорин жил соёлын бодлого АЛДАГДСАН гэсэн юм. Үүнийг УИХ-ын гишүүн Б. Баярсайхан эсэргүүцэж “Маш хариуцлаггүй үг гаргалаа сүүлийн хорин жил соёлын бодлого алдагдсан гэлээ.
Уучлаарай АЛДАГДААГҮЙ БСШУЯ -ны харьяанд байхдаа хавьгүй илүү ажилласан гэтэл “Сахил хүртээд шал дордов” гэгчээр бидний хүлээлтэд хүрч ажиллахгүй байна гэлээ.
Харин сайд Ч.Номин бодлого алдагдсан гэдгийг Алсын хараа бодлогыг тодорхойлох судалгааны хүрээнд тогтоогоод Соёлын яамыг байгуулсан гэх хариулт өглөө.
Асуулт хариултын өмнө харин УИХ-ын дэд дарга танхимд УИХ-ын гишүүн Баярсайханы урилгаар Америк Монголын хөгжимчид чуулганы хуралдааныг үзэж сонирхож байгааг танилцууллаа.Энэхүү хуулийн төсөлд соёлын салбарт 100 сая төгрөгөөс дээш хандивлагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх, 15-18 насныханд соёл урлагийн арга хэмжээнд оролцох ваучер өгөх зэрэг анхаарал татсан заалтууд орсон байна.Чуулганы хуралдаан үргэлжилж байна.