Эмээлтэд осолд орсон Непал иргэдийн дөрөв нь хүнд болон хүндэвтэр гэмтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмээлтэд осолд орсон Непал иргэдийн дөрөв нь хүнд болон хүндэвтэр гэмтжээ

/2023.6.17/ Улаанбаатар, СХД-ийн нутаг дэвсгэр Эмээлт орчимд Непал улсын 26 иргэн зам тээврийн осолд орсон хэрэг өчигдөр гарсан.

Тэдгээр иргэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн очжээ.

ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байжээ. Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна гэж тус эмнэлэгээс мэдээллээ.

Хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан байна.

Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолджээ.

Аялалд явахдаа АВЧ ЯВАХ зүйлс болон АНХААРАХ санаанууд
Аялалд явахдаа АВЧ ЯВАХ зүйлс болон АНХААРАХ санаанууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.