Аялалд явахдаа АВЧ ЯВАХ зүйлс болон АНХААРАХ санаанууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялалд явахдаа АВЧ ЯВАХ зүйлс болон АНХААРАХ санаанууд

Аялалд явахдаа юуг анхаарах вэ, бас ямар зүйлсийг заавал авч явах вэ гэдэг талаарх зөвлөгөөг хүргэе.

Аялалд гарахынхаа өмнө мэдээж цаг агаарын мэдээтэй танилцах нь зүй байх. Аймгуудын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.

ГАР ТЭЭШИНД ЗААВАЛ БАЙХ ЗҮЙЛС

Анхан шатны тусламжийн хайрцаг. Үүнд, толгой, гэдэсний эм, өвчин намдааж халуун бууруулах эм эсвэл лаа, шархны лент, бинт, түлэгдсэний дараа хэрэглэх тос, тамедины уусмал жижиг савтайг нь, шарх халдваргүйжүүлдэг тос, шумуул хазсаны дараа түрхдэг тос зэрэг багтана. Харшилтай бол харшлын эм, хамрын цацлагаа мартуузай. Бага насны хүүхэдтэй явахаар бол бөөлжилт намдаадаг эм, дотор муухай оргихыг намдаах эм ч хэрэгтэй.

Гоо сайхны сав: Нарны тос (гэр бүлийн хэрэглээний нарны тос байдаг, мэдээж нүүрэндээ түрхэх тос), нарны хамгаалалт сайтай хуурай пудр, уруулын бальзам, усны оролцоогүйгээр нүүр цэвэрлэгч, нүүр цэвэрлэх хөвөн, хөмсөг зулгаагч (олон зүйлд хэрэг болох магадлалтай), нүүрний маск, хүзүүний нимгэн алчуур.

ТЭЭШИНД БАГТАХ ЭД ЗҮЙЛС

Бороо орвол: Усны гутал, ус нэвтрүүлдэггүй цув, солих хувцас, шүхэр, солих дотуур хувцаснууд.

Хүйтэрвэл: Дулаан хувцас, зөөлөн дулаан нөмрөг, дулаан гутал.

Мэдээж, мишок, ор хөнжил гэх зэрэг зүйлсийг авах нь лавтай.

БУСАД ЗҮЙЛС

Машиндаа удаан хугацаагаар явахаар бол гарын дор цэвэр ус, ойр зуурт идэх хөнгөн зууш, кофе зэргийгээ бэлэн байлгавал танд амар байх болно. Хүүхдүүдийнхээ усны савыг битгий мартаарай.

Буудаллаж, хоол ундаа өөрсдөө хийнэ гэвэл тогоогоо цэвэрлэх багахан угаалгын шингэн аваад явбал хүйтэн устай газар хоолны үлдэгдлээсээ салахад хялбар байх болно.

GPS үнэнч анд чинь байх болно. Шүдэнз, гар чийдэн ч бас. Хэрэв халуун өдрүүдэд явахаар бол машиныхаа цонхонд нэмэлт нарны хаалт авахад гэмгүй.

Дууны сангаа шалгаж, сайхан дуунуудаар баяжуулахаа мартав аа.

АЯЛЛЫН ЯВЦАД АНХААРАХ ЗҮЙЛС:

Гаазын плитканыхаа гаазыг наранд удаан байхааргүй газар хийгээрэй. Нарны шууд тусгалд машиныхаа хойд талд байршуулж болохгүй, тэсэрч дэлбэрэх аюултай!

Архийг замдаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх.

Буудаллаад хөдлөх бүртээ хүний тоо, ялангуяа хүүхдийнхээ тоог заавал авч байх.

Мөн хогийн уут авч явахыг зөвлөе.

Эх орондоо хайртай Монгол хүн Та явсан газартаа хог тарьж, байгалиа сүйтгэлгүй сайхан аялаарай.

Д.Амарбаясгалангийн зөвлөх Дэлхийн ТОП 50-д шалгарсан хүүхдүүдэд ГОЛОГДОВ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.