Өнгөрсөн амралтын өдрүүдэд усанд живсэн 2 тохиолдол бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд усанд живсэн 2 тохиолдол бүртгэгджээ

/2023.06.13/: Урин дулаан цаг ирсэн учир иргэд гол, нуурыг ихээр зорьж байна.

Ийнхүү зорих үедээ гол, нуурын усанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон гүн хэсэгт сэлснээс живж амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд 2 хүн голын усанд живсэн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тодруулбал,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэр мөрөнд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 15:38 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар Д 7 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.

Мөн Баян-Өлгий аймаг, Бугат сумын Хасбаатарын хөшөө гэдэг газар 6 хүн зугаалж явсанаас Ховд голын усанд 2 хүн ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг зургаадугаар сарын 11-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д 26 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:25 цаг хүртэл осолдсон “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас “Хар-Ус” гэдэг газар хүртэл 15 км-т “Ховд” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, 5 метрийн гүнд нийт 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож өнөөдөр өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн голын гүн хэсэгт очихгүй байх, бага насны хүүхдийг голд осолдхоос урьдчилан сэргийлж сайтар харж болгоомжтой явахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Нас барсан эмэгтэй оршуулгын үеэр авс дотроо амьсгалж байжээ
Нас барсан эмэгтэй оршуулгын үеэр авс дотроо амьсгалж байжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.