Нас барсан эмэгтэй оршуулгын үеэр авс дотроо амьсгалж байжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нас барсан эмэгтэй оршуулгын үеэр авс дотроо амьсгалж байжээ

File photo of a coffin

2023.06.13/: Эквадорд нэгэн өндөр настай эмэгтэйг оршуулах ёслол дээр байсан хүмүүс түүнийг амьд байгааг мэдээд цочирджээ.

76 настай Белла Монтойя өнгөрсөн долоо хоногт цус харвасан байж болзошгүй шалтгаанаар нас барсан байна.

Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд, эмэгтэйн зүрх зогссоноос амьсгал, зүрхний үйл ажиллагаа алдагдаж, сэхээн амьдруулах оролдлого нэмэр болоогүй тул түүнийг жижүүрийн эмч нас барсан гэж тэмдэглэжээ.

Түүний хүү Гилберийн хэлснээр ээж нь 09:00 цагийн орчимд эмнэлэгт хэвтсэн бөгөөд үд дундын үед эмч нас барсан гэдгийг нь хэлсэн байна.

Хатагтай Монтойягийн амьсгал хүмүүст сонсогдох хүртэл хэдэн цагийн турш авсанд байжээ.

Түүнийг авсыг нээж гэр бүлийнхэн нь ойртон гашуудах үед тэд настай эмэгтэйг амьсгалж байгааг сонссон байна. Тэд сонссон даруйдаа түргэн тусламж дуудсан бөгөөд одоо түүнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа аж.

Хатагтай Монтойяд тохиолдсон уг хэрэгт Эквадорын эрүүл мэндийн яамнаас шалгах хороог байгуулжээ.

Эх сурвалж: ВВС

Г.Занданшатар: Ирж яваа цагийн дууг ЭРЧҮҮД дангаараа дуулж болохгүй
Г.Занданшатар: Ирж яваа цагийн дууг ЭРЧҮҮД дангаараа дуулж болохгүй
 
Монгол Улс – БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал боллоо
Монгол Улс – БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.