/2023.5.31/ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэгдсэн чуулганд үгээ хэллээ. Тэрбээр:
-Иргэд сонгогчидтой уулзлаа. Нэг л зүйлийг хэлж байна. “Та нар саяхан ирээд Үндсэн хуульд орох өөрчлөлтийг орууллаа, энэ бол дордуулсан долоон заалтыг авчихсан, одоо найман жил гар хүрэх эрхгүй болсон гээд яриад байгаагүй бил үү гэж асууж байна. Дан, давхар дээлийг яриад л өмнөх завхрал засагдана гээд байгаагүй юу? Яагаад одоо 152 болоод ороод ирэв ээ” гэж асууж байна. Цаашдаа дахиад эцэг хуулиараа оролдоод байх уу? Дахиад нэг юм өөрчлөх хэрэг гарлаа гээд байх юм уу, ингэхгүй байх баталгаа байна уу? Гэж асууж байна. Тооны билэгдэл яриад байгаа бол гишүүдийн тоог 88 эсвэл 99 болгооч гэж хэллээ. Төлөөлөл хангах гэж байгаа юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төлөөлөгчид, эрдэмтэн мэргэдийнхээ төлөөллийг, гадаад дахь монгол иргэдийн төлөөллийг жагсаалтынхаа эхэнд оруул гэж байна.