Д.Өнөрболор: Хууль тогтоогчид иргэдтэй ойлголцох боломжгүй болтлоо ИЧГЭВТЭР НӨХЦӨЛД оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Өнөрболор: Хууль тогтоогчид иргэдтэй ойлголцох боломжгүй болтлоо ИЧГЭВТЭР НӨХЦӨЛД оржээ

/2023.5.31/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-УИХ-ын гишүүд бүгд тойрогтоо ажилласан. Сэлэнгийн иргэдийн 90 гаруй хувь нь тоо нэмэх дээр эмзэг хандаж байна. Тогтолцоог засахын төлөөх Засгийн газрын санаачилгыг сонгуулийн тогтолцооны ард дэмжиж байгаа ч, ёс суртахуунтай төлөөлөгч сонгох хүсэлтэй байгаагаа хатуу шаардаж байна. Жагсаалтын цаана улс орноо тонож дээрэмдсэн, ёс зүйгүй хүмүүсийн төлөөлөл орж ирэх вий гэдэгт болгоомжилж хандаж байна. УИХ-д суудалгүй намууд жагсаалтаа эрэмбэлж худалдах мөнгөний сонгууль болох вий гэхээс сэрэмжилж байна.

Иргэд сүүлийн 30 гаруй жил манай улс засаглалтай байсан уу, хэрэв байсан бол ийм хулгай дээрэм болох байсан юм уу? Хууль тогтоогчид ард түмнийхээ өмнө хэлэх үг, учирлан ойлголцох боломжгүй болтлоо ичгүүртэй нөхцөл байдалд хүрэх басан уу гэдэг асуудал байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил болгоно
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил болгоно
 
2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ
2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.