Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг зогсоож, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг зогсоож, нөхөн сэргээлтийг эхлүүллээ

/2023.05.12/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газар, Экологийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг Хэрлэн голын хайрганы карьерт ажиллалаа.

1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.

Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр 2023.05.03-ны өдөр Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг бүрмөсөн зогсоосон. 2023.05.09-ний өдрөөс эхлэн Хэрлэн голын хайрганы карьерт нөхөн сэргээлт хийж эхлүүллээ.

Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулахаар шийдэлд хүрэв.

Энэ ажлыг Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар боллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол авилга,“хулгай” арилахгүй
Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол авилга,“хулгай” арилахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.