“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлаа

НӨХӨН СЭРГЭЭЛТ – 2024

/2023.05.04/: Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт дэвшүүлсэн.

Тус зорилтын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах үүрэг бүхий “НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” салбар дундын байнгын ажиллагаатай ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан.

Уг ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, гишүүдээр холбогдох байгууллагын удирдах албан тушаалтан нар ажиллаж байна.

“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд 2023 онд орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлаар тухай аймаг, нийслэлийн ажлын дэд хэсгүүдтэй цахим хурал зохион байгуулав. Цахим хуралд нийслэл, 21 аймгийн дэд ажлын хэсгийн 116 гишүүд оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар болон Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх нар тус хурлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, цаашид эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг үр дүнтэй зохион байгуулах, эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгөв.

Эх сурвалж: БОАЖЯ

“Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна“ хэмээн луйварджээ
“Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна“ хэмээн луйварджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.