“Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна“ хэмээн луйварджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна“ хэмээн луйварджээ

/2023.05.04/: Сүүлийн үед цахим залилан эрчимтэй газар авч тэр хирээр иргэд энэхүү залиланд өртөж мөнгөө алдах тохиолдол ихсэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Тэгвэл сүүлд “Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна” гэх утга бүхий зарыг байршуулан, холбогдсон иргэдийн утасны дугаарыг авч, фэйсбүүк хаяг руу нь хууль бусаар нэвтрэн, хохирогчийн нэрийг барьж, фэйсбүүкийн найзууд руу нь чат бичиж, залилан мэхэлдэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг этгээдийн үйлдсэн 230 орчим сая төгрөгийн хохиролтой, 180 орчим хэргийг илрүүлж, иргэдээс залилсан мөнгийг цахим бооцоот тааврын сайтын цахим дансанд байршуулан түүгээр дамжуулан авч, хэрэглэж байсныг тогтоон дансан дахь 60 орчим сая төгрөгийг битүүмжлэн шалгаж байна.

Т.Бадамжунайг дахин нэг сар хорих шийдвэр гарлаа
Т.Бадамжунайг дахин нэг сар хорих шийдвэр гарлаа
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.